Нижний Новгород хотод Ван И, Наледи Пандор нар уулзав
2024-06-11 15:37:10
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И өчигдөр, 10-нд Нижний Новгород хотноо Өмнөд Африкийн Гадаад харилцааны сайд Наледи Пандортой уулзжээ. 

Тус улс парламентийн сонгууль хийж, Африкийн Үндэсний конгресс нам  ялалт байгуулан, улс орноо үргэлжлүүлэн удирдах болсонд Ван И баяр хүргээд, эв нэгдэлтэй, тогтвортой цэцэглэн хөгжсөн шинэ Өмнөд Африк улсыг хөгжүүлэхээр ард түмнээ удирдан чиглүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Талууд өөр өөрсдийн хөгжлийн шаардлагыг харгалзаж, хоёр орны хөгжлийн стратегийг уялдуулж, ирээдүйн хамтын ажиллагааны замын зургийг боловсронгуй болгоход Хятад улс бэлэн байна. Бид Өмнөд Африкийн хөгжиж буй том улсын үүрэг хариуцлагыг чухалчилж үздэг. Украины хямрал зэрэг тулгамдсан асуудлаар шударга, бүтээлч дуу хоолой гаргаж, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд хүчин нэмэрлэхэд бэлэн байна гэжээ. 

Наледи Пандор хэлэхдээ, Өмнөд Африк улс Хятадтай маш тогтвортой хоёр талт харилцаатай явж ирсэн. Хятадын компаниуд Өмнөд Африкийн эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хоёр талын хүмүүнлэгийн солилцоо, олон салбарын хамтын ажиллагаа амжилттай өрнөж байна. Бид хоёр улсын харилцаа, Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын гүйцэтгэж буй үүргийг чухалчилж ирсэн. Хятадтай хамтран ажиллах нь Африкийн хувьд чухал. Олон улс дахь хамтын ажиллагааны маш чухал хэсэг гэж бид үздэг. Тиймээс Африкийн хөгжлийн шаардлагад үндэслэн дэд бүтэц, дижитал эдийн засаг, сэргээгдэх эрчим хүч, хүний нөөцийн салбарт Хятадтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсэж байна. Мөн Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах, Газын зурваст гал зогсооход гаргаж буй Хятадын хүчин чармайлтыг Өмнөд Африк өндрөөр үнэлж байна. БРИКС, Их 20 зэрэг олон талт механизмд Хятад улстай зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, тогтвортой хөгжүүлэхэд Өмнөд Африк бэлэн байна гэжээ.