Дайныг дуусгахын тулд Хятад талуудтай идэвхтэй хамтарна
2024-06-11 15:20:54
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 10-нд Аюулгүйн зөвлөл Газын зурваст гал зогсоох тухай тогтоол баталсны дараа НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгч Фү Цүн хэлэхдээ, шударга, хариуцлагатай байр суурийг баримталж, нэн даруй байнгын гал зогсооход идэвхтэй хүчин чармайлт гаргах болно гэдэгт Хятад улс найдаж байна. Газын зурвасын дайныг эцэслэн зогсоож, Палестин Израилийн асуудлаар "хоёр улсын шийдэл"-ийг аль болох хурдан хэрэгжүүлэхийн төлөө Хятад улс талуудтай идэвхтэй хамтран ажиллана гэжээ. 

Фү Цүн цааш нь хэлэхдээ, 8 сар гаруй үргэлжилсэн Газын зурвас дахь мөргөлдөөнд 37 мянган палестин хүн амиа алдаж, 2 сая хүн хүмүүнлэгийн гамшигт нэрвэгдлээ. Израилийн Рафах руу хийсэн өргөн хүрээтэй довтолгоо, сүүлийн хоёр хоногт дүрвэгсдийн Нусайрейт хуаран руу хийсэн дайралт ноцтой шинэ хохирол учруулж байна. Хүн төрөлхтөн эмгэнэлт ийм хэргийг тогтоон барих зөвшилцөлд хүрсэн. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн онц байдлын тусгай чуулган, мөн Аюулгүйн Зөвлөл олон удаа тогтоол баталж, тодорхой шаардлага гаргасан. Тухайлбал нэн даруй, ямар ч болзолгүй гал зогсоох, барьцаалагдсан хүмүүс, хоригдож буй хүмүүсийг болзолгүйгээр суллах, Газад хангалттай хэмжээний хүмүүнлэгийн эд материалыг саадгүй нэвтрүүлж, хэрэгцээтэй хүмүүст цаг тухайд нь хүргэхийг баталгаажуулах, энгийн иргэдийг хамгаалж, Газад олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчсөн тохиолдолд хатуу хариуцлага хүлээх ёстой.