Газын зурваст гал зогсоох тухай НҮБ-ын тогтоол гарав
2024-06-11 10:12:07
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр, 10-ны өдөр Палестин, Израилийн 8 сар үргэлжилсэн мөргөлдөөнийг зогсоохын тулд Газын зурваст "нэн даруй, бүх талаар" гал зогсоохыг уриалж, 2735 тоот тогтоол баталжээ.

Тогтоолыг Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүнээс 14 улс дэмжиж, ОХУ түдгэлзжээ. Тогтоолыг “чирэгдүүлэлгүй, болзолгүй” бүрэн хэрэгжүүлэхийг Израиль болон ХАМАС-т уриалсан байна.

Газын зурваст бүх талаар гал зогсооход хүрэх гурван үе шаттай төлөвлөгөөг тогтоолд санал болгож байгаа юм байна. Газын зурваст хүн амны шилжилт, нутаг дэвсгэрийн өөрчлөлт хийх аливаа оролдлогыг Аюулгүйн зөвлөл үгүйсгэж, "хоёр улсын шийдэл"-ийн алсын харааг тууштай баримталж буйгаа ахин нотолсон тухай тогтоолд онцолжээ.

ХАМАС мөн өдөр мэдэгдэл гаргаж, Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг сайшааж, Газын ард түмэн болон ХАМАС-ын шаардлагад нийцсэн бодлого хэрэгжүүлэх талаар зуучлагчидтай хэлэлцэх хүсэлтэйгээ илэрхийлжээ.