АНУ цөмийн зэвсгээ цаашид мэдэгдэхүйц, дорвитой бууруулахыг ятгаж байна гэв
2024-06-11 18:23:49
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр (11-нд) ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. 6-р сарын 7-нд АНУ-ын Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх асуудал хариуцсан ахлах захирал Пранай Вади Америкийн зэвсэгт хүчний хяналтын нийгэмлэгийн жил тутмын форумд хэлсэн үгийн талаар сэтгүүлч асуулт асуув.

Хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэлэхдээ, АНУ-ын холбогдох мэдэгдлийг Хятад улс эсэргүүцэж байна. Сүүлийн жилүүдэд АНУ "Хятадын цөмийн аюул" хэмээгч онолыг байнга хөөрөгдөж байгаа нь өөрийн цөмийн зэвсгийн нөөцөө тэлэх, стратегийн асар их давуу талыг эрэлхийлэх шалтаг төдий юм. Хятад улс цөмийн зэвсгийг түрүүлэн хэрэглэхгүй байх бодлого баримталж, цөмийн зэвсгээ үндэсний аюулгүй байдалд шаардагдах хамгийн бага хэмжээнд байлгаж, цөмийн зэвсгээр уралдах аливаа хэлбэрийн үйлдэлд хэзээ ч оролцдоггүй, мөн аль ч улсад заналхийлдэггүй. АНУ хамгийн том, хамгийн дэвшилтэт цөмийн зэвсэгтэй орны хувьд, онцгой бөгөөд нэн тэргүүний үүрэг хариуцлагаа чин сэтгэлээсээ биелүүлж, цөмийн зэвсгээ үлэмж хэмжээгээр үнэнхүү багасгаж, үүрэг хариуцлагаа бусад улс орнуудад шилжүүлэхгүй байж, бүр илүү их цөмийн зэвсэг байрлуулна хэмээн заналхийлэхгүй байхыг бид зөвлөж байна гэжээ.