ЖДҮ-ийн хөгжлийн индекс 89.2 хувьтай гарав
2024-06-11 15:21:23
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрөгч тавдугаар сард жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн индекс 89.2 хувьтай гарч, өмнөх сараас 0.2 нэгжээр буурсан боловч өнгөрсөн 2023 оны мөн үеийн 88.9 хувиас өндөр гарсан гэж Хятадын жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн холбоо өнөөдөр 11-нд мэдээлэв.

Тухайн сард үл хөдлөх хөрөнгө, нийгмийн үйлчилгээний салбарын индекс өмнөх сараас 0.1 нэгжээр өссөн. Нийгмийн үйлчилгээний салбарын захиалга, борлуулалт, хөрөнгө, ажиллах хүч, үр ашгийн үзүүлэлт өссөн. Үл хөдлөх хөрөнгийн захиалга, борлуулалт, санхүүжилт сайжирч байна.