Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин тушаалд гарын үсэг зурлаа
2024-06-11 20:18:19
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан шинэчлэн найруулсан "Цэргийн хяналт шалгалтын журам"-ыг гаргах тушаалд гарын үсэг зурж, 2024 оны 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Дээрх "Журам" нь армийг бэхжүүлэх тухай Ши Жиньпиний үзэл санааг гүнзгий туушлуулж, тулгараад байгаа шинэ нөхцөл байдал, шинэ үүрэг даалгавар, шинэ шаардлагад идэвхтэй дасан зохицож, шинэ эриний цэргийн хяналт шалгалтын ажилд тавих ерөнхий шаардлага, асуудлын эрх мэдэл болон процедурын механизм зэрэг талаар улам системтэй дүрэмжүүлж, хяналт шалгалтын албаны үүргийг илүү сайн гүйцэтгэх, улсын батлан хамгаалалтыг бэхжүүлэх болон цэргийн бүтээн байгуулалтыг өндөр чанартай хөгжүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой юм.