Орос Украин байлдааны шинэ тайлан гаргав
2024-06-11 15:29:30
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар өчигдөр, 10-нд Оросын БХЯ байлдааны тайлан гаргав. Оросын арми Донецк мужийн Старомаёрское бүсийг хяналтдаа авсан байна. Түүнчлэн Оросын Өмнөд, Төв, Зүүн бүсийн цэргийн командлал өөрсдийн чиглэлд Украины зэвсэгт хүчин рүү дайрсаар байна. Украины МиГ-29 сөнөөгч онгоц, хөлөг онгоцны эсрэг Нептун пуужинг устгасан байна. 

Мөн өдөр Украины ЗХЖШ мэдээлснээр, Оросын армийн Крым дэх агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн С-400 систем нэгийг, С-300 систем хоёрыг амжилттай довтолсон. Украины хөөргөсөн пуужингуудыг Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем устгаж, хориглож чадаагүй. Цохилтын дараа холбогдох бүсэд С-300, С-400 радарууд ажиллахаа больсон гэжээ.