Луут завины баяраар 110 сая хүн аялжээ
2024-06-11 10:05:09
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны өчигдөр, 10-нд мэдээлснээр, энэ жилийн Луут завины баярын өдрүүдэд Хятадад дотооддоо 110 сая хүн жуулчилсан нь өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар өссөн байна. Тэд аялалдаа 40 тэрбум 350 сая юань зарцуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 8.1 хувиар өсжээ. 

Юньнань, Хөхнуур, Өвөр Монгол, Гүйжөү зэрэг муж, өөртөө засах орнуудад залуус машинаараа аялах нь их болсон байна. 

ХТРТ-ээр гарсан “Миний Алтай” олон ангит кино үзэгчдийн хүртээл болсноос хойш Шиньжяны Алтай бүс, Или жөү рүү жуулчид цувах болжээ. Энэ жил Луут завины баяраар Өрөмч хотод машин түрээсийн захиалга хоёр дахин нэмэгдэж, Инин хотод 140 хувиар өссөн байна.