Малавигийн дэд ерөнхийлөгч осолдов
2024-06-11 20:17:35
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 11-ний өдөр Малавигийн ерөнхийлөгч Чаквера хэлэхдээ, эрэн хайх, аврах баг уулын ойролцоох бүсээс цэргийн онгоцны сэгийг олсон бөгөөд цэргийн онгоц бүрэн сүйрч, онгоцонд байсан хүмүүс бүгд амь үрэгдсэн гэжээ.

Малави улсын Ерөнхийлөгчийн тамгын газар болон Сайд нарын танхим 10-ны өдөр мэдэгдэл нийтэлж, Малавигийн дэд ерөнхийлөгч Саулос Клаус Чилимагийн зорчиж явсан Үндэсний батлан хамгаалах хүчний онгоц мөн өдрийн өглөө сураггүй болсон бөгөөд онгоцонд Чилимагаас гадна 9 хүн хамт байжээ. Чилима мөн өдөр Малави улсын Хууль зүйн сайд асан Касамбараг оршуулах ёслолд оролцохоор төлөвлөж байсан гэсэн мэдээлэл байна. 

Малави бол Африкийн зүүн өмнөд хэсэгт орших далайд гарцгүй орон бөгөөд Мозамбик, Замби, Танзанитай хөрш зэргэлдээ оршдог.