"Ши Жиньпиний үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын өгүүллэгийн ишлэл" ном хэвлэгдэв
2024-06-11 10:02:05
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Намын түүх, сурвалж бичгийн судалгааны хүрээлэнгээс эмхтгэсэн "Ши Жиньпиний үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын тухай өгүүллэгийн ишлэл" номыг сурвалж бичгийн төв хэвлэлийн газар саяхан хэвлэжээ.

Эрчим хүчний аюулгүй байдал бол эдийн засаг, нийгмийн ерөнхий хөгжилтэй холбоотой. ХКН-ын 18-р их хурлаас хойш Ши Жиньпин тэргүүлсэн Намын төв хороо үндэсний хөгжил, аюулгүй байдлын үүднээс эрчим хүчний аюулгүй байдлын шинэ стратеги дэвшүүлж, олон улсын хамтын ажиллагааг бүх талаар бэхжүүлсэн юм. Мөн эдийн засаг, нийгмийн хөгжилд хүчтэй дэмжлэг үзүүлж, дэлхийн эрчим хүчний аюулгүй байдал, эрчим хүчний хөгжил өөрчлөлтөд Хятадын оюун санаа, эрч хүчийг харамгүй зориулсан байна. 

Тус ном 8 тусгай бүлэгтэй. Номд 217 өгүүлэл багтсан байна. 2012 оны 11 дүгээр сараас 2024 оны тавдугаар сарын хооронд Ши Жиньпиний илтгэл, тайлан, хэлсэн үг, яриа, баяр хүргэсэн захидал, хариу захидал, заавар зэрэг 130 гаруй чухал баримт бичгээс бүрдэж байна.