Хятадын орчин үеийн аж ахуйн нэгжийн тогтолцоог боловсронгуй болгоно
2024-06-11 20:19:30
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын 11-ний үдээс хойш ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Төвийн өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх хорооны дарга Ши Жиньпин Төв хорооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэх хорооны 5-р хурлыг даргалж, "Хятадын онцлогтой орчин үеийн аж ахуйн нэгжийн тогтолцоог боловсронгуй болгох тухай санал", "Тариаланчдын орлогын баталгааны механизм болон үр тарианы голлох бүс нутгийн нөхөн олговорын механизмыг сайжруулахад чиглүүлэх санал", "Шинжлэх ухаан, технологийн инновацийн талаар дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц нээлттэй орчныг бүрдүүлэх тухай хэдэн санал" зэрэг бичиг баримтыг хянан хэлэлцэж батлав. 

Ши Жиньпин хуралд онцлохдоо, Хятадын онцлогтой орчин үеийн аж ахуйн нэгжийн тогтолцоог боловсронгуй болгохын тулд бид Хятадын онцлогтой социалист системийн давуу талыг бүрэн ашиглаж, намын удирдлагыг бэхжүүлж, компанийн засаглалыг сайжруулж, өмчийн эрх тодорхой, эрх үүрэг тодорхой, төр, аж ахуйн нэгжийг салгаж, шинжлэх ухаанч удирдлагатай орчин үеийн аж ахуйн нэгжийн тогтолцоог бий болгож, дэлхийн жишигт нийцсэн аж ахуйн нэгжүүдийг олноор нь хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.