Луут завины баяраар Сара Лэндийн гэрт зочилов
2024-06-11 19:46:29
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 6-р сарын 10-ны өдөр Хятадын төв радио телевиз хийгээд Хятадаас Чикагод суугаа ерөнхий консулын газраас "Цахим захидал: Луут завины баяраар Сара Лэндийн гэрт зочилов" хэмээх үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, АНУ-ын Айова мужийн нөхөрсөг хатагтай Сара Лэндийн Маскатин хот дахь гэрт уг арга хэмжээ болсон юм. Хатагтай Сара Лэнд гэр бүлийн тусгай зоогоор дамжуулан Хятад, Америкийн найз нөхдөө урьж, хятад хоол амталж, Луут завины баярыг тэмдэглэж, Хятадын уламжлалт соёлыг мэдрэв.

ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын газрын дэд сайд, Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн хатагтай Лэндид захидал бичиж, нөхөрсөг харилцаагаа илэрхийлжээ. Энэхүү арга хэмжээнд БНХАУ-аас Чикагод суугаа Ерөнхий консул Жао Жянь оролцож, үг хэллээ. Энэхүү арга хэмжээнд АНУ-ын Айова мужийн нөхөрсөг ноён Рик Кимберли гэргийн хамт, мөн тус мужийн Маскатин хот дахь Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Дан Стейн нар хүрэлцэн ирсэн байна.