Украины нисгэгчгүй хүчний командлагчаар Вадим Сухаревский томилогджээ
2024-06-11 10:15:12
Share
Share this with Close
youtube WeChat

Украины Зэвсэгт хүчний нисгэгчгүй системийн хүчний командлагчаар Вадим Сухаревскийг томиллоо гэж Украины ЗХЖШ өчигдөр, 10-нд мэдэгдэв. 

Ерөнхийлөгч Володимир Зеленский нисгэгчгүй цэргийн хүчнийг байгуулах зарлигт энэ оны хоёрдугаар сарын 6-нд гарын үсэг зурсан байдаг. 

Тус улсын ЗХЖШ цахим хуудсандаа, Украины арми зургадугаар сарын 5-нд Оросын Ростов муж дахь Новошахтинскийн газрын тос боловсруулах үйлдвэр лүү халдсан. Халдлагад Оросын тал 540 сая ам.долларын өртөгтэй 1.5 сая тонн нефт, нефтийн бүтээгдэхүүнээ алдсан гэжээ. 

Оросын тал энэ талаар хариу өгөөгүй байна.