БРИКС-ийн ГХ-ны сайд нарын уулзалтад Ван И оролцов
2024-06-11 10:22:30
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И өчигдөр, 10-нд Нижний Новгород хотноо болсон БРИКС-ийн орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалтад оролцов.

Ван И хэлэхдээ, дэлхийн олон туйлт байдлыг дэмжих, ганц туйлт ноёрхлоо хадгалах гэсэн хоёр хүчний өрсөлдөөн, эдийн засгийн даяаршил ба "даяаршлын эсрэг" хоёр чиглэлийн мөргөлдөөн тулгарсан нөхцөлд, "БРИКС”-ийн стратегийн ач холбогдол, улс төрийн үр нөлөөг бадруулж, шинээр хөгжиж буй зах зээл, хөгжиж буй орнуудад суурилсан, дэлхий дахинд чиглэсэн, нээлттэй, хүртээмжтэй олон талт хамтын ажиллагааны шинэ механизм бий болгож БРИКС-ийг бэхжүүлэх шаардлагатай гэжээ. 

Нэгд, олон талт үзлийн тухай итгэлцлээ бэхжүүлж, дэлхийн ирээдүйн хөгжлийн шинэ төлөвлөгөөг гаргах. Хоёрт, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зоригтой байж, халуун цэгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад шинэ түлхэц өгөх. Гуравт, нээлттэй, хүртээмжтэй, харилцан ашигтай хамтран ажиллах анхны зорилгоо баримталж, БРИКС-ийн ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ёстой гэж Ван И онцоллоо. 

Уулзалтад оролцогчид БРИКС-ийн механизмын үүрэг хариуцлага, гишүүнчлэлээ өргөжүүлэхийг үнэлж, БРИКС-ийн хамтын ажиллагаанд илүү олон улс нэгдэж, дэлхийн олон туйлт үйл явцыг түргэтгэж, олон улсын илүү шударга, үндэслэлтэй дэг журмыг ахиулж, түнш орнуудын найрсаг харилцаа тогтооход дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. 

Уулзалтаар "БРИКС-ийн орнуудын Гадаад харилцааны сайд нарын хамтарсан мэдэгдэл" гаргажээ.