НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын 60 жилийн ойн нээлтийн ёслолд видео илтгэл тавив
2024-06-12 23:19:12
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын 12-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын 60 жилийн ойн нээлтийн ёслолд видео илтгэл тавив.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, 60 жилийн өмнө НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал байгуулагдсанаас хойш хамтын хөгжил цэцэглэлтийн зорилгыг тууштай баримталж, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, өмнөд умардын яриа хэлцлийг дэмжиж, олон улсын эдийн засгийн шинэ дэг журам тогтоохыг ахиулж, дэлхийн худалдаа, хөгжилд чухал хувь нэмэр оруулсан. Дэлхий ертөнц хурдтай өөрчлөгдөж, энх тайван, хөгжил шинэ сорилтуудтай тулгарч байна. Бид түүх, ард түмнийхээ өмнө хариуцлагатай байж, зөв замаар замнаж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахын төлөө хамтдаа зүтгэх ёстой гэжээ.

Тэрээр мөн онцлохдоо, энэ жил Хятад улс байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд Хятад улс Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг чанартай хөгжүүлж, дэлхийн хөгжилд шинэ, илүү их боломж авчрах нь дамжиггүй. Хятад улс "Дэлхийн өмнөд"-ийн гишүүн орон байсаар ирсэн бөгөөд хөгжиж буй орнуудын нэг байх болно. Хятад улс хөгжиж буй бусад орны импортыг идэвхтэй өргөжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслах болно гэжээ.