Барааны үнэ өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар өсөв
2024-06-12 10:45:47
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ тавдугаар сард иргэдийн хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар өсчээ. Хотуудад 0.3 хувь, хөдөө тосгонд 0.4 хувь өссөн. Үүний дотор хүнсний бүтээгдэхүүний үнэ 2 хувиар буурсан бол хүнсний бус барааны үнэ 0.8 хувиар өссөн байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өөрчлөлтгүй, үйлчилгээний үнэ 0.8 хувиар өссөн байна. Эхний таван сард улсын хэмжээнд хэрэглээний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 0.1 өссөн байна. 

Тавдугаар сард, иргэдийн хэрэглээний үнэ өмнөх сараас 0.1 хувиар буурав. Хотуудад 0.1 хувь, хөдөөд 0.1 хувиар буурсан, хүнсний үнэ өөрчлөлтгүй, хүнсний бус барааны үнэ 0.2 хувь, өргөн хэрэглээний бараа 0.2 хувь, үйлчилгээний үнэ 0.1 хувиар буурсан байна.