АНУ бол дэлхийн цорын ганц "хориг тавьдаг том орон"
2024-06-12 20:16:23
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ дахин "хориг арга хэмжээ" авахаар зэхэж, Олон улсын эрүүгийн шүүхээс Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху зэрэг хүмүүсийг баривчлах тушаалыг эсэргүүцснээр, олон улсын дийлэнхийн шүүмжлэлд өртөв. Хятадын төв радио, телевизийн CGTN сувагаас дэлхийн өнцөг булан бүрийн интернэт хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгын дүнд харуулснаар, санал асуулгад оролцогчдын 90.1 хувь нь АНУ-ын энэ үйлдлийг хууль бус хэмээн үзэж, олон улсын байгууллага болон олон улсын дэг журмыг үл хүндэтгэсэн хэмээн шүүмжилсэн байна.

Үнэн хэрэгтээ энэ нь АНУ олон улсын эрүүгийн шүүхийн эсрэг хориг арга хэмжээ авахыг оролдсон анхны тохиолдол биш юм. 2020 онд АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Трамп гүйцэтгэх тушаал гаргаж, Афганистаны дайны явц дахь АНУ-ын үйл ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон Олон улсын эрүүгийн шүүхийн албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авахаа зарласан юм. Судалгааны дүнд харуулснаар, АНУ-аас бусад улс орон болон олон улсын байгууллагуудын эсрэг дур зоргоор хориг арга хэмжээ авсан нь НҮБ-аар төв болгосон олон тал бүхий олон улсын дэг журмыг ноцтой зөрчсөн гэж санал асуулгад оролцогчдын 85.2 хувь нь үзсэн байна.