Ши Жиньпин академич Яо Чижид хариу захидал илгээв
2024-06-12 15:26:34
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадын ШУА-ын академич бөгөөд Чинхуа их сургуулийн профессор Яо Чижид хариу захидал илгээн мэндчилгээ дэвшүүлжээ. 

Ши Жиньпин хариу захидалдаа, эрхэм та улс орондоо буцан ирж багшийн ажил хийсэн хориод жилийн турш эх оронч сэтгэлгээг бодит үйлдлээрээ харуулж, Чинхуа их сургуульд шаргуу ажиллан, шинжлэх ухааны судалгаа, инновацийн чиглэлээр гарамгай үр дүн гаргасанд баяр хүргэж байна. 

Ши Жиньпин онцлохдоо, та анхны зорилгоо ухамсарлаж, эрдэмтэн судлаачид бэлдэх, технологийн шинэчлэлийн төвийг байгуулж, дээд хэмжээний боловсролтой, технологийн хөгжилтэй улс орныг байгуулахад үргэлжлүүлэн хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ. 

Яо Чижи урьд нь Америкийн их сургуульд олон жил багшилж байсан, 2004 онд улсдаа буцан ирж Чинхуа их сургуульд ажилласан юм. Одоо тэрээр Чинхуа их сургуулийн Хиймэл оюун ухааны хүрээлэн болон Компьютерийн шинжлэх ухаан ба квант мэдээллийн шинжлэх ухаан судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. Сүүлийн үед тэрээр Ши Жиньпин даргад захидал илгээж, хориод жилийн турш оюутан сурагч хүмүүжүүлэх, шинжлэх ухааны судалгаа хийх талаар танилцуулжээ.