Украиныг асар их нөөц баялгийн эх үүсвэрээр үзэж байна
2024-06-12 15:49:41
Share
Share this with Close
youtube WeChat

Украин нь Америкийн хувьд “арилжааны үнэ цэнтэй” гэж Америкийн Бүгд найрамдах намын сенатор Линдси Грэхэм CBS телевизийн энэ сарын 9-ний өдрийн нэвтрүүлэгт оролцохдоо шулуухан хэлжээ. Тэрээр мөн, Украинд "10-12 их наяд ам.долларын үнэ бүхий ашигт малтмал" бий, Украины Оросын эсрэг тэмцэлд туслах нь Америк болон барууны орнуудад асар их стратегийн эдийн засгийн үр ашиг авчрах болно гэжээ. 

Линдси Грэхэмийн дээрх байр сууриа илэрхийлэхийн өмнө өдөр, Унгарын Ерөнхий сайд Орбан Виктор энэ сарын 8-нд, Америк болон түүний холбоотон орнууд Украиныг асар их нөөц баялгийн эх үүсвэр гэж үзэж байна. Орос дайнд ялагдахад хүрвэл тэд Украиныг хяналтдаа авч, эд баялгийг нь тонож дээрэмдэх болно гэжээ. 

Унгарын Ерөнхий сайд Орбан Виктор цааш нь хэлэхдээ, нөөц баялгийн хувьд Украин баян тансаг орон байх ёстой байсан, гэхдээ одоо асар их өр төлөөсөнд дарагдсан. Украины газар тариалан, эдийн засгийн боломж зэрэг нөөц баялгийг дураар зарж, хувааж болно гэлээ.