БРИКС-ийн гишүүд болон хөгжиж буй орнуудын Гадаад харилцааны сайд нар уулзав
2024-06-12 10:30:19
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И өчигдөр, 11-д Нижний Новгород хотноо болсон БРИКС болон хөгжиж буй орнуудын Гадаад харилцааны сайд нарын яриа хэлэлцээ “БРИКС+” уулзалтад оролцов. БРИКС-ийн 10 орон, дээр нь нэмээд Тайланд, Лаос, Вьетнам, Бангладеш, Шри Ланка, Казахстан, Беларусь, Турк, Мавритани, Куба, Венесуэл, Бахрейн зэрэг 12 орон уулзалтад оролцов.


Ван И хэлэхдээ, "БРИКС+" уулзалт нь шинээр хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын яриа хэлэлцээний платформ юм. Мөн БРИКС-ийн хөгжилд урт хугацаанд эрч хүч сэлбэж, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны туг болсон юм гэв.

Хөгжиж буй орнууд өөрчлөлтийн өмнө шинэ хэтийн төлөвийг хэрхэн нээж, хямралын өмнө шинэ боломжууд хэрхэн бий болгох талаар Ван И гурван санал дэвшүүлэв. Нэгд, бүх нийтийн аюулгүй байдлыг хангаж, сорилтыг даван туулахын тулд хамтран ажиллах. Хоёрт, хөгжлийн тэргүүлэх чиглэл баримталж, хөгжил дэвшлийн төлөө хамтын хүчээ нэгтгэх. Гуравт, шударга ёсыг баримталж, дэлхийн засаглалыг сайжруулна гэжээ.

Уулзалтад оролцогсод БРИКС-ийн гишүүн орнууд болон хөгжиж буй орнуудын Гадаад харилцааны сайд нарын яриа хэлэлцээний стратегийн чухал ач холбогдлыг өндрөөр үнэлж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг баримталж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хадгалж, хөгжлийн зөрүүг багасгаж, хамтын хөгжилд хүрнэ гэж санал нэгтэй үзсэн байна.

Мөн өдөр Ван И сайд Тайландын ГХЯ-ны сайд Шаямпонг Мали болон уулзалтад оролцож буй бусад орны сайд нартай санал бодлоо солилцов.