Эрээн боомтоор 100 мянган авто машин нэвтэрчээ
2024-06-12 15:47:03
Share
Share this with Close
youtube WeChat

Эрээн хотын гаалийн газрын статистик мэдээгээр, өнөөдөр, зургадугаар сарын 12-ны байдлаар, ӨМӨЗО-ны Эрээн хотын авто замын боомтоор 100 мянган авто машин нэвтэрч, энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеэс 73 хоногоор урьдчилсан байна.

Энэ оны эхний таван сарын байдлаар, Эрээн хотын авто тээврийн боомтоор 1 сая 311 мянган тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеэс 70 хувиар өсжээ. Ганц хоногийн ачаа тээвэрлэлтийн хэмжээ 30 мянган тонныг давж, 1118 авто машин хилээр нэвтэрсэн нь түүхэн дээд амжилт тогтоожээ.