"Хятадын Шиньжяны түүх ба ирээдүй" олон улсын форум болов
2024-06-12 19:20:30
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын 12-нд "Хятадын Шиньжяны түүх ба ирээдүй" олон улсын форум Шиньжяны Кашгар хотод болов, энэхүү форум нь археологи, түүхийн салбар дахь олон улсын солилцоогоор дамжуулан Шиньжяны түүх, нийгэм соёлын олон ургальч байдлын нэгдмэл цогцын судалгааг ахиулж, Хятад болон гадаадын соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах ажлыг гүнзгийрүүлэх зорилготой юм.

Форумд Казахстан, АНУ, Австрали, Египет зэрэг олон орны 170 гаруй эрдэмтэн, мэргэжилтэн оролцов. Шиньжяны археологи ба Хятадын үндэстнүүдийн олон ургальч байдлын нэгдмэл цогц, Шиньжяны түүх хийгээд Хятадын соёлын олон талт зохицол, Баруун бүс нутгийн торгоны зам хийгээд Зүүн, Барууны соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахуй, мөн Шиньжяны хөгжил хийгээд Хятад маягийн орчин үеийн шинэчлэл зэрэг гол сэдэвийн эргэн тойронд судлан ярилцсан байна.