Хятадын Гадаад харилцааны яам: ивээх үзэлийн ердийн жишээ юм
2024-06-12 17:57:01
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр (12-нд) ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэлэхдээ, ЕХ-ноос Хятадын цахилгаан автомашины татаасын эсрэг мөрдөн байцаалт өрнүүлж байгаа талаар Хятад улс олон удаа байр сууриа илэрхийлсэн бөгөөд би ч гэсэн өчигдөр холбогдох асуултад хариулсан, Миний онцлон тэмдэглэхийг хүсч байгаа зүйл бол даруй энэхүү мөрдөн байцаалт нь ивээх үзэлийн ердийн жишээ юм. Европын тал үүгээр шалтаг болгон Хятадаас импортолж буй цахилгаан хөдөлгүүрт автомашинд нэмэлт татвар ногдуулж байгаа нь зах зээлийн эдийн засгийн зарчим болон олон улсын худалдааны дүрмийг зөрчиж, Хятад, Европын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа болон дэлхийн автомашины үйлдвэрлэл, нийлүүлэлтийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эцэст нь Европын өөрийн ашиг сонирхолд ч хохирол учруулах болно.

Сүүлийн үед Европын олон орны улс төрчид, мөн тус салбарын төлөөлөгчид Европын комиссын мөрдөн байцаалтыг эсэргүүцэж байгааг бид анзаарсан, Хятадын цахилгаан автомашины татварыг нэмэгдүүлэх замаар Европын аж үйлдвэрийг хамгаалахыг оролдох нь буруу хандлага гэж үзэж байна, ивээх үзэлд ямар ч ирээдүйгүй, нээлттэй хамтын ажиллагаа бол сая зөв зам юм. ЕХ чөлөөт худалдааг тууштай дэмжиж, ивээх үзлийг эсэргүүцэх амлалтаа дагаж, Хятад улстай хамтаар Хятад Европын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны их талыг хамгаалахыг бид шаардаж байна. Хятад улс шаардлагатай бүх арга хэмжээг авч, өөрийн хууль ёсны эрх ашгаа тууштай хамгаалах болно гэжээ.