Жо Байдены хүүг хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн гэж буруутгажээ
2024-06-12 10:52:33
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Америкийн ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байден галт зэвсэг худалдаж авахдаа мансууруулах бодис хэрэглэж байснаа нуусан гэж Делавэр мужийн 12 хүнтэй шүүгчдийн зөвлөл түүнд гэмт хэргийн гурван зүйл ангиар ял оноожээ. 

Бүрэн эрхээ хэрэгжүүлж буй ерөнхийлөгчийн үр хүүхдэд ял оноосон анхны тохиолдол болж байна. 

54 настай Хантер Байден 2018 онд согтууруулах ундаа, мансууруулах бодисоос хамааралтай байхдаа галт зэвсэг худалдаж авсан. Ийнхүү 11 өдөр галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн гэжээ. 

CNN-ийн мэдээлснээр, Хантер Байден галт зэвсэг худалдаж авахын өмнөх нэлээд жилүүдэд мансууруулах бодис хэрэглэж байсан. Галт зэвсэг худалдаж авсныхаа дараа ч олон сарын турш хэрэглэсэн гэж шүүгч 10-ны өдөр мэдэгджээ. Хантер Байдены өмгөөлөгчид түүний галт зэвсэг худалдаж авсан сард мансууруулах бодис хэрэглэснийг гэрчлэх баримт байхгүй гэдгийг онцолжээ. 

Хэргийн улмаас Хантер Байден 25 жил шоронд хоригдож, 750 мянган ам.долларын торгууль ногдуулж магадгүй бөгөөд аравдугаар сарын дундуур шүүхийн шийдвэр гарах төлөвтэй гэж эх сурвалжид мэдээлжээ.