Барууны орнууд "хана барьж", БРИКС-ийн орнууд "гүүр барьж" байна
2024-06-12 15:52:16
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 11-ний өдөр ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров Нижний Новгород хотноо болсон БРИКС-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцох үеэр ХТРТ-ийн сэтгүүлчийн асуултад хариулжээ. Тэрээр хэлэхдээ, Барууны орнууд гадаад ертөнцөөс тусгаарлахын тулд өөрсдөө хана барьж байна. Гэхдээ тэдний хийж байгаа үйлдэл нь сөргөлдөөнд хүргэнэ гэдгээ тодорхой мэдэх ёстой юм гэжээ.


Сергей Лавров хэлэхдээ, одоогийн байдлаар, НАТО-гийн зарим орны хүчин Оросын хилийн бүсэд ойртож ирээд байна. Дэлхий дахиныг өөр өөр бүлэгт хуваадаг нь бид биш гэдгээ урьд нь хэлж өнгөрсөн. Бидний байр суурьтай санал нийлэхгүй улс орнуудыг шийтгэнэ гэж бид хэзээ ч хэлж байгаагүй, харин барууны орнууд ийм ажлыг хийж байна. Барууны орнууд гүүр барихыг санаагүй, харин хана босгохыг оролцож байна.

Лавров Орос, Хятадын хамтын ажиллагааны тодорхой үр дүнгээр жишээ татаж хэлэхдээ, Орос, Хятад хоёр орон хамтран хил дамнасан Хармөрний гүүр барьсан, хоёр талаасаа өөр өөрийн тал хувийг барьсан. Энэ нь харилцан ашигтай, бие бие рүүгээ чиглэсэн үйл явц юм гэжээ.