Гал зогсоох саналаас ХАМАС татгалзав
2024-06-12 09:52:34
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн ерөнхийлөгч Жо Байдений дэвшүүлсэн гал зогсоох саналыг хүлээж авахаас ХАМАС татгалзсан гэдгийг Израилийн өндөр албан тушаалтны үгээс иш татаж Израилийн хэвлэлүүд өчигдөр 11-ний орой мэдээлжээ. 

Гал зогсоох саналын талаар ХАМАС-ын хариуг Израиль хүлээн авсан. Дэвшүүлсэн саналд ХАМАС их өөрчлөлт хийсэн байна. Энэ нь сөрөг хариу болж байна гэж мэдээллийн эх сурвалж хэлжээ.
Катарын ГХЯ өчигдөр, 11-ний орой мэдэгдэл гаргав. Тэд, гал зогсоох саналын талаарх ХАМАС-ын хариуг Катар, Египет хүлээн авлаа. Хоёр улс Америктай хамтран зуучилж байгаа бөгөөд гурван улс дараагийн алхмуудыг холбогдох талуудтай ярилцах болно гэжээ. Мэдэгдэлд ХАМАС-ын хариуны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

ХАМАС болон Палестины Исламын Жихад байгууллага мөн өдрийн үүрээр хамтарсан мэдэгдэл хийж, зуучлагч тал Катар, Египетэд гал зогсоох тухай саналын хариуг хүргүүлсэн байна. Саналын хариундаа Палестины ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, Газын зурваст явуулж буй түрэмгийллээ Израиль бүрмөсөн зогсоож, цэргээ гаргах ёстой гэжээ. Палестиний төлөөлөгчид үндэсний үүрэг хариуцлагаа ухамсарлаж тохиролцоонд хүрэхийн тулд идэвхтэй хариу арга хэмжээ авахад бэлэн байн гэжээ.