"Хятадын нам, засгийн газрын удирдлагын багийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний хөтөлбөр (2024-2028)"-ыг нийтэллээ
2024-06-13 19:48:26
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хятадын Коммунист Намын Төв Хорооны Тамгын Газраас "Хятадын нам, засгийн газрын удирдлагын багийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний хөтөлбөр(2024-2028 он)"-ийг (цаашид "Төлөвлөгөөний хөтөлбөр" гэх) нийтэлсэн бөгөөд бас мэдэгдэл гаргаж, олон газар, байгууллагууд бодит нөхцөл байдалдаа үндэслэн нарийн хянамгай хэрэгжүүлэхийг шаардсан байна.

"Төлөвлөгөөний хөтөлбөр" нь Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар жолоодлого болгохыг баримталж, шинэ эрин, шинэ аялал дахь намын эрхэм зорилго болон үүргийн эргэн тойронд 2024-2028 он хүртэлх Хятадын нам, засгийн удирдлагын багийн бүтээн байгуулалтыг системтэй төлөвлөсөн байна, энэ нь бүх шатны нам, засгийн удирдлагын багийн бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд ахиулахад чиглэсэн жолоодлогын чанартай баримт бичиг юм.

"Төлөвлөгөөний хөтөлбөр"-т дурдахдаа, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санааг үнэнчээр хэрэгжүүлж, Намын төв хорооны шийдвэр, байршуулалтыг тууштай хэрэгжүүлж, цаг үеийн чухал үүрэг хариуцлагыг хүлээхүйц хүчирхэг удирдлагын багийг байгуулж, Хятад маягийн шинэчлэлээр хүчирхэг улс орны бүтээн байгуулалт, үндэстнүүдийн сэргэн мандалтын агуу үйлсийг бүх талаар ахиулахад зохион байгуулалтын хүчтэй баталгаа хангах ёстой гэжээ.