Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг Израиль ахин үл тоомсорлохоос санаа зовж байна
2024-06-13 15:13:24
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 10-ны өдөр Газын зурваст гал зогсоохыг уриалсан тогтоол баталсан. Гэвч Израиль энэ тухай албан ёсоор хариу өгөөгүй байна. 

Газын зурвасын иргэд гал зогсоох тогтоолыг дэмжиж буйгаа илэрхийлж байгаа ч өнгөрсөн хугацаанд Израиль олон улсын хууль тогтоомж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг удаа дараа үл тоомсорлож ирсэн тул шинээр баталсан тогтоолыг Израиль ахин үл тоомсорлох вий гэж санаа зовж байна. 

Израиль Газын зурваст урьд өмнө байгаагүй хүмүүнлэгийн гамшиг учруулсан. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол нь олон улсын хамтын нийгэмлэг бодитой бөгөөд хүчтэй шахалт үзүүлэх хүсэлтэй байгааг харуулж байгаа ч тогтоолыг хэрэгжүүлэх механизм боловсронгуй биш байна гэж Газрын зурвасын улс төр судлаач үзжээ. 

НҮБ-ын Ойрх Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагийн тооцоолсноор, 2023 оны эцэс хүртэл, Палестин, Израилийн мөргөлдөөнд Газын зурвасаас 1.7 сая хүн дүрвэсэн. Тэдний олонх нь палестинчууд байсан гэжээ.