Нефтийн олборлолт 2030 он гэхэд хэрэглээнээс давж гарна
2024-06-13 16:55:51
Share
Share this with Close
youtube WeChat

Газрын тосны 2024 оны зах зээлийн дунд хугацааны тайланд, эрэлтийн өсөлт удааширч, нийлүүлэлт өссөөр 2030 он гэхэд дэлхийн нефтийн зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүсэх төлөвтэй гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн 12-нд мэдээлэв. 

Азийн эдийн засаг хурдацтай өсч, агаарын тээвэр, нефть химийн үйлдвэрт ойрын жилүүдэд газрын тосны хэрэглээг нэмэгдүүлэх төлөвтэй. Гэсэн ч цахилгаан авто машины үйлдвэрлэл, тэрчлэн бензин хөдөлгүүрт автомашинд инноваци шингээснээр түлш зарцуулалтыг сайжруулна. Мөн Ойрх Дорнодод цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд газрын тосны хэрэглээ багассан. Түүнчлэн эдийн засгийн бүтцийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж газрын тосны хэрэглээг нөхөх болно гэж тайланд тэмдэглэжээ.

Өнгөрөгч 2023 онд дэлхийн нефтийн хэрэгцээ, био түлш ороод өдөрт дунджаар 102 сая баррель байсан. 2030 он хүртэл дэлхийн нефтийн хэрэглээ тогтвортой байж, өдөрт дунджаар 106 сая баррель хүрэх төлөвтэй гэжээ.