АНУ Украины асуудлаар ашиг сонирхол болон бизнест анхаарлаа хандуулж байна
2024-06-13 19:10:19
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр (13-нд) ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийн дагуу АНУ-ын Сенат дахь Бүгд найрамдах намын гишүүн Грэм саяхан ярилцлага өгөхдөө, Украинд "10-12 их наяд ам.доллараар үнэлэгдэх хэмжээний чухал ашигт малтмалын нөөц бий" бөгөөд АНУ-ын "бизнесийн хамгийн сайн түнш" болж чадна, АНУ Украиныг дэмжиж байгаа нь Украин болон барууны орнуудад эдгээр чухал ашигт малтмалыг ашиглах боломж олгож, харин Орос болон Хятадад өгөхийг хүсээгүй гэж мэдэгджээ. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч та ямар тайлбар өгөх вэ? хэмээн сурвалжлагч асуув.

Линь Жянь хэлэхдээ, бид холбогдох мэдээллүүдийг анзаарсан. Энэ нь Украины асуудлаарх АНУ-ын жинхэнэ бодлыг илчилсэн байна. Мэдээжийн хэрэг, АНУ-ын зарим хүмүүс аман дээрээ дүрэм журам болон сургаал номлолын талаар ярьдаг ч тэдний зүрх сэтгэлд зөвхөн ашиг сонирхол болон бизнес л оршиж байдаг гэжээ.