Хятад, Европын шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн харилцан ашигтай хамтын ажиллагааг харшилж байна гэв
2024-06-13 17:38:22
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр (12-ны өдөр) Европын Комисс Хятадад цахилгаан хөдөлгүүртэй автомашины татаасын эсрэг шалгалт хийх талаар урьдчилсан шийдвэрээ гаргаж, Хятадаас импортолж буй цахилгаан автомашинд түр татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Хятадын Худалдааны яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр тус яамны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар хариулав.

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядүн: Миний онцлон тэмдэглэхийг хүсч байгаа зүйл бол Европын тал шийдвэрээ ил болгохоор гаргасан дүгнэлт нь ямар ч бодит болон хууль зүйн үндэслэлгүй юм, энэ алхам нь Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэлийн хууль ёсны эрх ашгийг хохироогоод зогсохгүй Хятад, Европын шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн харилцан ашигтай хамтын ажиллагааг харшилж, ЕХ-г багтаасан дэлхийн автомашины үйлдвэрлэлийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг гажуудуулах болно, ЕХ-ны энэхүү үйлдэл нь ДХБ-ын дүрмийг зөрчсөн, яахын аргагүй худалдааг ивээх үзэлийн үйл ажиллагаа болох юм. Хятад улс ДХБ-д зарга мэдүүлэх эрхтэй бөгөөд Хятадын компаниудын хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно гэжээ.