Москвагийн хөрөнгийн бирж доллар, еврогоор гүйлгээ хийхгүй
2024-06-13 10:16:09
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Москвагийн хөрөнгийн бирж өнөөдөр, 13-наас эхлэн ам.доллар, еврогоор гүйлгээ хийхгүй гэдгээ мэдэгдэв.

Москвагийн хөрөнгийн биржид тавьсан Америкийн хязгаарлалтаас болж өнөөдрөөс гадаад валют, үнэт металлын гүйлгээнд ам.доллар, евро ашиглахгүй гэжээ. Түүнчлэн хувьцаа, валютын зах зээл, стандартчилсан санхүүгийн деривативын зах зээлд мөн ам доллар, еврогоор төлбөр тооцоо хийх санхүүгийн хэрэгслийг ашиглахаа болино. 

Америкийн Сангийн яам 12-ны өдөр Оросын эсрэг шинэ хориг зарлажээ. Хориг арга хэмжээнд Оросын санхүүгийн системийг бүрдүүлдэг байгууллагууд, зэвсгийн үйлдвэрлэлийг дэмжихийн тулд Оросын алт үйлдвэрлэгчдийг түүхий эдээр хангадаг "үндэстэн дамнасан сүлжээ" зэргийг багтаасан байна.