Солонгосын хойгийн байдлыг хурцатгахгүй байхыг уриалав
2024-06-13 15:17:58
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан өчигдөр, 12-нд, БНАСАУ-ын хүний эрхийн асуудлаарх Аюулгүйн зөвлөлийн олон нийтийн хурлын үер, тайван, хүлээцтэй байж, үг яриа, үйл ажиллагаандаа болгоомжтой хандаж, хойгийн хурцадмал байдлыг шат өгсүүлэх аливаа үг яриа, үйлдлээс зайлсхийж, энх тайван байдлыг хамгаалахын тулд хамтдаа хичээхийг уриалсан байна. 

Америкийн төлөөлөгчийн хэлсэн үгийн хариуд Гэн Шуан хэлэхдээ, Хойд Солонгостой ямар ч болзолгүй яриа хэлэлцээ хийж, хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, хойгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад бэлэн байна гэж Америкийн төлөөлөгч олон удаа хэлсэн. Гэвч улс төрийн хувьд Хойд Солонгост дарамт шахалт үзүүлсээр байгаа. Тэр дундаа өнөөдөр хүртэл хүний эрхийн асуудлыг ашиглан Хойд Солонгост дарамт шахалт үзүүлж байна. Цэрэг армийн хувьд, өргөн цар хүрээтэй, өндөр эрчимтэй цэргийн сургуулилт хийж байна. Бүр цаашлаад стратегийн зэвсгийг хүртэл хойг руу илгээсээр байна. Эдийн засгийн хувьд, маш харгис хэрцгий, ганц талын хориг арга хэмжээ хэрэгжүүлж, Хойд Солонгосын хүмүүнлэгийн хямралыг улам хурцатгаж байна. Америкийн тал эргэж хөрвөсөн үг яриагаа зогсоож, бодит арга хэмжээ авч, улс төрийн хүсэл зоригоо харуулж, өдөөн хатгасан үйлдлээ зогсоож, Хятад болон холбогдох талуудтай хамтран хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад бодитой хүчин чармайлт гаргана гэдэгт Хятад улс найдаж байна гэжээ.