Докдо арлын талаарх Японы байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй
2024-06-13 10:25:36
Share
Share this with Close
youtube WeChat

Докдо арал (ЯпоныТакешима гэгддэг) ойролцоо Өмнөд Солонгосын хөлөг онгоц үйл ажиллагаа явуулсанд Японы засгийн газар эсэргүүцэл илэрхийлэв. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын ГХЯ өчигдөр, 12-нд мэдэгдэхдээ, бид Докдо арлын талаарх Японы бүрэн эрхт байдлын үзэл баримтлалыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Өмнөд Солонгосын ГХЯ мэдэгдэхдээ, түүх, газар зүй, олон улсын хууль эрхзүйн аль талаас нь авч үзсэн ч Докдо арал Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүн хэсэг. Ийм учраас Япон уг бүсэд бүрэн эрхт байдлаа илэрхийлэхийг хүлээн зөвшөөрөхгүй, бид Японы байр суурийн эсрэг хариу арга хэмжээ авах болно гэв. 

Докдо арал Солонгосын хойгийн зүүн хэсэгт оршдог бөгөөд 0.18 хавтгай дөрвөлжин км талбайтай. Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Япон бүгд уг арлын талаарх бүрэн эрхт байдлаа зарладаг ч Өмнөд Солонгос уг арлыг эзэмшиж байгаа юм.