Ли Чян Шинэ Зеландад айлчлалаа эхлүүллээ
2024-06-13 09:38:46
Share
Share this with Close
youtube WeChat

Шинэ Зеландын ерөнхий сайд Кристофер Лаксон, Австралийн ерөнхий сайд Энтони Албанез, Малайзын ерөнхий сайд Анвар Ибрахим нарын урилгаар Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян өчигдөр, зургадугаар сарын 12-ны үдээс хойш Шинэ Зеланд, Австрали, Малайзад айлчлахаар Бээжингээс мордлоо. Гурван оронд албан ёсоор айлчилж, Австралийн ерөнхий сайд Энтони Албанизетэй хамт Хятад, Австралийн ерөнхий сайдын жил тутмын 9 дэх уулзалт зохион явуулах юм. 

Орон нутгийн цагаар өнөөдөр, 13-ны өглөө Ли Чяны хөлөглөсөн онгоц Веллингтоны олон улсын нисэх буудалд газардаж Шинэ Зеландад хийх айлчлалаа эхлүүллээ.

Ли Чян хэлэхдээ, энэ онд Ши Жиньпин дарга Шинэ Зеландад төрийн айлчлал хийж, Хятад, Шинэ Зеландын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ой тохиож байна. Энэ удаагийн миний айлчлал уламжлалт найрсаг харилцаагаа хадгалж, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулж, хамтын хөгжлийг дэмжих зорилготой. Миний бие Шинэ Зеландын удирдагчид, нийгмийн олон салбарын зүтгэлтэнтэй Хятад, Шинэ Зеландын харилцаа, хамтаар сонирхож буй асуудлаар санал бодлоо солилцож, хоёр орны олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн шинэчилсэн хувилбар бий болгоно гэдэгт найдаж байна гэжээ.