Украинд зэвсэг нийлүүлсээр байгаа нь дайныг үргэлжлүүлэх бодлого
2024-06-13 15:14:50
Share
Share this with Close
youtube WeChat

Агаарын довтолгооноос хамгаалах системээ бэхжүүлэх Украины хүсэлтийн хариуд Америк ахин нэг Патриот систем нийлүүлнэ гэж зургадугаар сарын 11-нд Америкийн хэвлэлд албаны хүний үгээс иш татан мэдээлжээ. Мэдээллээр бол энэ нь Украинд нийлүүлэх агаарын довтолгооноос хамгаалах хоёр дахь Патриот систем юм.

Орос Украины мөргөлдөөн эхэлснээс хойш, Америк хамгаалалтын шинжтэй зэвсгээс довтолгооны зэвсэг зэрэг олон цэргийн техник Украинд нийлүүлсэн. Энэ нь дайныг үргэлжлүүлэх бодлого гэж тайлбарлагдана гэж олон улсын зүтгэлтнүүд шүүмжилж байна. 

Америкийн Төрийн департамент зургадугаар сарын 7-нд нийтэлсэн тоо баримтдаа, мөргөлдөөн эхэлснээс хойш тэд Украинд 51.2 тэрбум ам.долларын цэргийн дэмжлэг үзүүлсэн. Энэ хоёр жил гаруй мөргөлдөөн үргэлжилж, түүнээс үүдэлтэй геополитикийн хямрал, эдийн засаг, худалдааны нөлөөлөл, хүмүүнлэгийн гамшиг ширүүссээр байна.