Өрөмч хотод Хятад-Евразийн экспо болно
2024-06-13 10:27:46
Share
Share this with Close
youtube WeChat

"Торгоны зам дагуух шинэ боломж, Ази, Европын шинэ эрч хүч" сэдэвт Хятад, Ази, Европын 8 дахь экспо зургадугаар сарын 26-30-ны өдрүүдэд Шиньжяны Өрөмчид болно.

Экспод 50 гаруй улс, бүс нутаг, олон улсын байгууллага, дотоодын 1000 гаруй компани, байгууллага оролцох юм. Одоогоор 23 улс, 3 бүс нутаг, 1 олон улсын байгууллага үндэсний павильон, имиж павильон авахаа мэдэгджээ. Зочин орон Казахстан, Киргизстан, Узбекистан, зочин муж хотоор Бээжин, Шаньдун, Сычуань оролцох юм байна. 

Экспогийн 140 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд үзэсгэлэн гаргах бөгөөд хөрөнгө оруулалт, олон улс, онцлог үйлдвэрлэл, тоног төхөөрөмж гэсэн дөрвөн хэсэгтэй байх юм. Онцлог үйлдвэрлэлийн үзэсгэлэнгийн бүсэд эрчим хүч, тоног төхөөрөмж, дижитал технологи, соёлын аялал жуулчлал, органик жимс, хүнсний ногоо, мал аж ахуйн сайн чанарын бүтээгдэхүүн, хөвөн, нэхмэл эдлэлийн сэдэвчилсэн зургаан хэсэг багтаж байна. Харин олон улсын үзэсгэлэнгийн бүсэд, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх боломж, хамтын ажиллагааны төслүүд, шилдэг бүтээгдэхүүн, хүмүүнлэгийн агуулгыг харуулахад чиглэжээ.