АНУ-ын Холбооны нөөцийн сангийн зорилтот хүүг 5.25–5.5 хувьд байлгана
2024-06-13 10:15:43
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн Захирлуудын зөвлөл өчигдөр,12-нд мөнгөний бодлогын тухай хоёр өдрийн хурлаа дуусгаж, бодлогын хүүг 5.25-5.5 хувийн дотор үргэлжлэн байлгахаа мэдэгджээ. 
Энэ нь өнгөрсөн оны есдүгээр сараас хойш Америкийн Холбооны нөөцийн сан долоон удаа хуралдахдаа бодлогын хүүгээ хэвээр байлгаж байгаа хэрэг юм. Тус сан мөн өдөр мэдэгдэл гаргаж, Америкийн эдийн засаг тогтвортой өргөжиж, ажлын байр тогтвортой өссөн. Гэхдээ инфляци өнгөрсөн нэг жилийн хугацаанд тодорхой хэмжээнд буурсан ч өндөр хэвээр байна гэжээ.