НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал ойн ажиллагаа зохион байгуулав
2024-06-13 09:40:02
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал /UNCTAD/ энэ сарын 12-нд Швейцарийн Женев хотын Үндэстнүүдийн ордонд тус байгууллагын 60 жилийн ойд зориулж дэлхийн удирдагчдын форум зохион байгуулжээ. 

“Өөрчлөгдөж буй дэлхийд хөгжлийн шинэ замыг зураглан гаргах” сэдвээр чуулсан форум маргааш, 14-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Олон орны улс төрч, олон улсын байгууллагын төлөөлөл, эдийн засагчид хөрөнгө оруулалт, аж үйлдвэрлэлийн бодлого, дэлхийн үнэ цэнийн сүлжээ зэрэг сэдвээр худалдаа, хөгжлийн явцад тулгарч буй сорилтын талаар санал бодлоо солилцох юм. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нээлтэд хэлсэн үгэндээ, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал дэлхийн шинэчлэлтийг дэмжих, олон талт үзлийг хамгаалах чухал хүчин бөгөөд олон улсын банк санхүүгийн тогтолцоонд өөрчлөлт оруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Одоогоор геополитикийн зөрчилдөөн, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн өр зэрэг олон сорилттой тулгараад байна. Иймд талууд шинэ нийтлэг ойлголтод хүрч, НҮБ-ын тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг дэмжих нь зүйтэй гэжээ.