Оросын байлдааны хөлгүүд Кубад очжээ
2024-06-14 10:58:55
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын тэнгисийн флотын байлдааны гурван хөлөг зургадугаар сарын 12-нд Куба улсын Гавана боомтод очжээ. Кубад зургаан өдөр үргэлжлэх цэргийн хамтын ажиллагааны арга хэмжээнд оролцох юм байна. Америкчууд байлдааны хөлөг, шумбагч онгоц илгээж нөхцөл байдлыг хянаж байна гэж Америкийн хэвлэлд мэдээлжээ. 

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби 12-нд хэлэхдээ, Оросын байлдааны хөлгүүд Кубад ирсэн нь Америкийн аюулгүй байдалд заналхийлнэ гэж бид үзэхгүй. Гэвч бид хөлгүүдийн аяллыг анхааралтай ажиглаж байна гэжээ. 

Гавана боомтод Оросын хөлгүүд мөн өдөр ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Москвад айлчилж буй Кубын Гадаад харилцааны сайд Бруно Родригестэй уулзаж, Америкийн дээрэнгүй үйлдлийг буруушаасан байна.