Улсын хэмжээнд 10 сая тонн улаан буудай худалдан авлаа
2024-06-14 10:13:53
Share
Share this with Close
youtube WeChat

Зуны ургац хураалт шувтрах энэ үеэр улсын хэмжээнд үр тарианы үйлдвэрлэлийн компаниуд 10 гаруй сая тонн шинэ улаан буудай худалдан авсан байна.

Үндэсний үр тариа, материалын нөөцийн газраас 13-нд мэдээлснээр, улсын хэмжээнд зуны үр тариа худалдан авах оргил улирал эхэлж байна. Олон газраас харахад, шинэ улаан буудайн үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж, буудайн чанар өнгөрсөн жилээс сайн байна. Эхний ээлжид 110 тэрбум юаниар зуны үр тариа худалдан авсан байна.

Тус газрын үр тариа эрхэлсэн салбарын орлогч дарга Тан Чэн хэлэхдээ, холбогдох салбар, орон нутаг зах зээлийн зохицуулалтын бодлого, арга хэмжээг нухацтай хэрэгжүүлж, зах зээл, бодлогод суурилсан худалдан авалтыг сайтар зохион байгуулна. Үр тарианы борлуулалтын эрэлт хэрэгцээг анхаарч, худалдан авах газар, зөвлөгөө өгөх, цаг товлох, мэдээлэл хийх, үйлдвэрлэлийн дараах үйлчилгээ зэрэг төрөл бүрийн үйлчилгээ үзүүлнэ гэлээ.