Бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг алдагдуулах ёсгүй
2024-06-14 17:54:34
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын 14-ний үдээс хойш Хятадын Батлан хамгаалах яамны мэдээллийн товчооны орлогч дарга, Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Жан Шяоган сүүлийн үеийн цэргийн холбогдолтой асуудлаар мэдээ нийтэлжээ.

Сурвалжлагч: Эх сурвалжаас үзвэл, Филиппин болон АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпус саяхан нисэх хүчинд дэмжлэг үзүүлэх ажиллагааны талаар сургуулилт өрнүүлж, энэ нь "манай бүс нутгийн амгалан тайван байдлыг эсэргүүцэхийг хүсэгчдэд чиглүүлсэн сүр хүчин юм" гэж Филиппин мэдэгджээ. Мөн АНУ-ын MQ-9A "Reaper" нисгэгчгүй онгоц Филиппинд тагнуулын мэдээлэл солилцох үүрэг гүйцэтгэж байгаа тухай мэдээ байна. Энэ талаар ямар нэгэн тайлбар байна уу?

Жан Шяоган: Улс орнууд хоорондын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа гуравдагч этгээдийн эсрэг чиглэж болохгүй, бүс нутгийн аюулгүй болон тогтвортой байдлыг алдагдуулах ёсгүй гэж бид үргэлж баримталсаар ирсэн. Хятадын Өмнөд тэнгист хэн цэргийн сөргөлдөөнийг өдөөж, бүс нутгийн хурцадмал байдлыг хэн гааруулж байгааг Филиппин болон АНУ-ын холбогдох үг, үйлдлүүд дахин нотолж байна. Хятад улс хэзээ ч хэнийг ч заналхийлдэггүй, гэхдээ хэн нэгний заналхийллээс айхгүй, өөрийн нутаг дэвсгэрийн бүрэн эрх болон тэнгисийн эрх ашигаа тууштай хамгаалах болно.