Эсэргүүцлийн жагсаалаар угтсан Их-7 дээд хэмжээний уулзалт эхлэв
2024-06-14 09:33:01
Share
Share this with Close
youtube WeChat

Их-7 бүлгийн дээд хэмжээний уулзалт өчигдөр,13-нд Италийн Пуглиа мужийн Фасано хотод эхэллээ. Нээлтийн өдөр уулзалтыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болжээ.

Энэ уулзалтаар Орос Украины мөргөлдөөн, Газын зурвасын нөхцөл байдал, цаг уурын өөрчлөлт, хиймэл оюун ухааны асуудлаар хэлэлцэх юм байна.

Үдээс хойш дугуй ширээний уулзалт хийж, Оросын царцаасан 300 тэрбум орчим ам.долларын хөрөнгийн хүүг ашиглан Украинд 50 тэрбум ам.долларын зээл олгох асуудлыг хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ, Их-7 бүлэг Украинд туслахын тулд Оросын хөрөнгийг завшихаар оролдож байна. Энэ нь барууны орнуудад ашиггүй, нөгөө талаар эдийн засгийн шинэ хямралд хүргэж болзошгүй. 

Америк, Япон хоёр мөн өдөр Украинтай аюулгүй байдлын гэрээ байгуулж, урт хугацааны дэмжлэг үзүүлэхээ амлажээ. Их-7-ын бүлгээс Украинтай хоёр талын аюулгүй байдлын гэрээ байгуулаагүй байсан сүүлийн хоёр орон юм.