Хятад машинд Турк 40 хувийн нэмэлт татвар ногдуулав
2024-06-14 15:33:30
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын хосолмол болон бензин хөдөлгүүрт автомашинд Турк улс нэмэлт татвар ногдуулсан талаар Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчийн асуултад хариулав. 

Сэтгүүлч: Зургадугаар сарын 8-нд Турк улс Хятадад үйлдвэрлэсэн хосолмол болон бензин хөдөлгүүрт суудлын автомашинд импортын 40 хувийн нэмэлт татвар ногдуулна гэж зарласан. 30 хоногийн дотор хэрэгжиж эхэлнэ гэж мэдэгдсэн. Энэ талаар Хятадын байр суурь ямар байна вэ?

Хэвлэлийн төлөөлөгч: Туркийн тал өмөн нь цахилгаан машинд өндөр татвар ногдуулж байсан. Энэ аргаараа сая Хятадын хосолмол болон бензин хөдөлгүүрт автомашинд 40 хувийн нэмэлт татвар ногдууллаа. Энэ асуудлаар Хятад улс олон удаа хатуу байр суурь илэрхийлсэн. Турк зөвхөн Хятадын машинд нэмэлт татвар ногдуулж байгаа нь Хятадын бүтээгдэхүүнийг бусад улсын ижил төрлийн бүтээгдэхүүнээс доогуур үнэлж, манай бүтээгдэхүүнийг ялгаварлан гадуурхсан бодлого, хөнгөлөлт үзүүлэх зарчмыг ноцтой зөрчиж буй явдал юм. Хятад улс маш дургүйцэж, эрс эсэргүүцэж байна.

Хятадад чиглэсэн импортын нэмэлт татвар ногдуулах Туркийн энэ аргыг ДХБ-ын дүрмээр хориглодог. Туркийн тогтворгүй бодлого нь хамтран ажилладаг хоёр талын компаниуд, цаашлаад Туркийн иргэдийн эрх ашгийг хохироож, Туркийн бизнесийн орчны тухайд Хятадын компаниудад түгшүүр авчирч байна. Мөн Туркт хөрөнгө оруулах тэдний итгэлийг бууруулж, эцэст нь ашгаас илүү алдагдал дагуулж мэднэ.