Оросын Төв банк рубльтэй харьцах ам.доллар, еврогийн ханшийг тогтооно
2024-06-14 09:54:40
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Төв банк рубльтэй харьцах америк доллар, еврогийн албан ханшийг биржээс гадуурх валютын гүйлгээний мэдээлэлд үндэслэн тогтооно гэж өчигдөр /2024.06.13-нд/ зарлав. 

Эх сурвалжаас харвал, Оросын Төв банк энэ сарын 13-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд Москвагийн цагаар 15:30 цаг хүртэл зээлийн байгууллагын биржээс гадуурх валютын захад хийсэн банк хоорондын солилцооны үр дүнг үндэслэн ам.доллар, еврогийн рубльтэй харьцах албан ёсны ханшийг тодорхойлно гэжээ.

Төв банк өчигдөр анх удаа газар дээр нь арилжаа хийгээгүй нөхцөлд ам.доллар, еврогийн албан ёсны дараа өдрийн ханшийг тогтоож, 14-ний өдөр 1 ам.доллар 88.21 рубльтэй, 1 евро 94.83 рубльтэй харьцуулж солино гэж зарлажээ.