Ли Шүлэй, Нгуен Тронг Нгай нар хэлэлцээ хийв
2024-06-14 15:20:01
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны суртал ухуулгын яамны сайд Ли Шүлэй өчигдөр, 13-нд Бээжинд Вьетнамын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны суртал ухуулгын яамны сайд Нгуен Тронг Нгайтай хэлэлцээ хийв. 

Ли Шүлэй хэлэхдээ, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон Вьетнамын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, суртал ухуулгын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, нам, төрийн засаглалын солилцоог гүнзгийрүүлж, уламжлалт найрамдлаа бэхжүүлэн, стратегийн ач холбогдолтой Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг урагшлуулахад Хятад улс бэлэн байна гэжээ. 

Нгуен Тронг Нгай хэлэхдээ, Хятад улстай дээд түвшний харилцаа холбоогоо эрчимжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, салбар хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Вьетнам Хятадын найрамдлыг ахиулж, хоёр нам, хоёр орны харилцаа болон социализмын үйлсийг тасралтгүй урагш хөгжүүлэхэд Вьетнам бэлэн байна гэв.