Ганц талт хориг НҮБ-ын дүрмийг зөрчиж байна
2024-06-14 15:20:15
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өчигдөр /2024.06.13/-нд болсон хуралдаанд Хятадын суурин төлөөлөгч Гэн Шуан хэлэхдээ, ганц талт хориг арга хэмжээ нь НҮБ-ын дүрэм, олон улсын хуулийг зөрчиж буй үйлдэл юм гэжээ. 

Гэн Шуан хэлэхдээ, Америк зэрэг цөөн хэдэн орон хүний эрхийг хамгаална гэдэг лоозон барьчихаад үнэн хэрэг дээрээ ганц талт хоригийг дур зоргоороо ашиглаж, хоригт өртсөн орны иргэдийн амь нас, эрүүл мэнд, хөгжил, боловсролын эрх ноцтой хохирч байна. 

Ганц талт хориг хүний эрхэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар НҮБ-ын тусгай төлөөлөгч онцлохдоо, ганц талын хориг нь холбогдох орнуудад эм бэлдмэл, вакцин, эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүсгэж, иргэдийн амь насанд ноцтой заналхийлж, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг эмзэг бүлэгт хүндээр тусч байна. 

Ийм хоригийг нэг жилээр сунгахад тухайн орны иргэдийн дундаж наслалт 0.2-0.3 хувиар буурна. Сири, Венесуэл, Зимбабве зэрэг орнуудад ганц талт хоригийн улмаас эрчим хүчний хомсдол үүсч, эдгээр орны иргэд машинаар зорчиж эмчлүүлэхэд хүртэл хүндрэлтэй болсон гэжээ.