Нөхцөл байдлыг хурцатгаж байгаа Филиппиний аюултай үйлдлийг Хятад улс эрс эсэргүүцнэ гэв
2024-06-14 20:17:28
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын 14-ний үдээс хойш Хятадын Батлан хамгаалах яамны мэдээллийн товчооны орлогч дарга, Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Жан Шяоган сүүлийн үеийн цэргийн холбогдолтой асуудлаар мэдээ нийтэлжээ.

Жан Шяоган: Наньша арлууд, тэр дундаа Рэнь Айжяо, Шянь Биньжяо арал нь Хятадын төрөлх нутаг юм, Хятад улс өөрийн харьяандаа байгаа тэнгисийн эрхээ хамгаалах, хууль сахиулах зэрэг нь цөм хууль ёсны мөртөө үндэслэлтэй зүйл юм, энэ талаар Хятад улс зарчмын байр сууриа олон удаа илэрхийлсэн юм. Үнэн хэрэгтээ Филиппин л Рэнь Айжяо арлын асуудлаар итгэлээсээ урваж, “галаар тоглон” үймээн дэгдээж, зөрчилдөөнийг хурцатгаж, өөрөө хулгайч байж, хулгайчийг барь гэж хүртэл хашгирч байна, бас Шянь Биньжяо арлын асуудлаар худал мэдээлэл зохион тарааж, өөрөө халдлага, өдөөн хатгалга хийж буйгаа нуун дарагдуулахаар оролдож байна. Филиппин бол жинхэнээсээ бүс нутгийн "энх тайваныг бусниулагч", "тогтворгүй байдлыг үүсгэгч" гэдгийг дээрх зүйл бүрэн нотолж байна. Хятад улс үргэлж өндөржүүлсэн бэлэн байдалд хэвээр байж, шаардлагатай бүх арга хэмжээг үргэлжлүүлэн авч, нөхцөл байдлыг хурцатгаж буй Филиппиний аюултай үйлдлүүдийг эрс эсэргүүцэх болно.