Ши Жиньпин Өмнөд Африкийн Ерөнхийлөгчид баяр хүргэв
2024-06-15 16:27:59
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар зургадугаар сарын 14-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Сирил Рамафосад цахилгаан илгээж, Өмнөд Африкийн Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад, Өмнөд Африк улс төрийн итгэлцэл гүн гүнзгий, олон салбарт үр ашигтай ажил хэрэгч хамтын ажиллагаатай байдаг тул хөгжиж буй орон болон "дэлхийн өмнөд бүс" хооронд эв нэгтэй хамтран ажилласан үлгэр жишээ болж байна. Өнгөрсөн оны наймдугаар сард миний бие Өмнөд Африкт дөрөв дэх удаагаа төрийн айлчлал хийж, Ерөнхийлөгч Сирил Рамафосатай өргөн хүрээний асуудлаар чухал нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Өмнөд Африкийн хувь заяаны дээд түвшний нэгдмэл цогцыг байгуулах шинэ хуудсыг нээсэн юм. Хятад, Өмнөд Африкийн харилцааны хөгжлийг миний бие дээд хэмжээнд чухалчилдаг бөгөөд Ерөнхийлөгч Сирил Рамафоса тантай хамт хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хамтдаа хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэжээ.