"Хятад улсын өндөр чанартай хөгжлийн шинэ төлөв байдлыг нээе" гарчигтай чухал нийтлэлийг гаргана
2024-06-15 16:09:53
Share
Share this with Close
youtube WeChat

6 дугаар сарын 16-нд хэвлэгдэх "Чю Шы" сэтгүүлийн 12 дахь дугаарт ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний "Хятад улсын өндөр чанартай хөгжлийн шинэ төлөв байдлыг нээе" гарчигтай чухал нийтлэлийг гаргах болно. Тус нийтлэл нь Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сараас 2024 оны 3 дугаар сарын хоорондох холбогдох чухал өгүүллээс хэсэгчлэн сонгосон эмхтгэл юм.

Тус нийтлэлд, шинэ эрин дэх Хятадын эдийн засгийн хөгжлийн гол онцлог бол миний бие намын 19 дүгээр их хурлын тайланд онцолсончлон, Хятадын эдийн засаг өндөр хурдтай өсөн нэмэгдэх үе шатаас өндөр чанартай хөгжих шат руу шилжсэн явдал юм. Өндөр чанартай хөгжил бол "14 дүгээр таван жил", бүр түүнчлэн нэн урт хугацаан дахь Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн гол сэдэв, социалист орчин үеийн улс орон болгон бүх талаар бүтээн байгуулахын тэргүүн үүрэг мөн. Бат зузаан материал техникийн суурь байхгүй бол солиалист орчин үеийн хүчирхэг гүрэн болгож бүтээн байгуулах боломжгүй юм. Улсаа хүчирхэгжүүлэх бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандалтын шинэ аянд бид өндөр чанартай хөгжлийг тууштай урагш ахиулах хэрэгтэй гэжээ.



Уртнасан